Танд хэрэгтэй мэдээлэл
Бидний тухай
KISSRING Монгол — Солонгосын KISSRING брэндийн нүүр будалт, нарны хамгаалалтын бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Бүтээгдэхүүн, өнгөө сонгоод Instagram чатаар захиалгаа лавлаарай.
Хүргэлтийн төлбөр
3-аас дээш бүтээгдэхүүн захиалбал хүргэлт үнэгүй. Бусад захиалгын хүргэлтийн төлбөрийг байршлаас хамааруулан захиалга баталгаажуулахаас өмнө чатаар мэдэгдэнэ.
Хүргэх хугацаа
Хүргэх өдөр, цагийг захиалга баталгаажуулахаас өмнө Instagram чатаар лавлаарай.
Орон нутгийн илгээлт
Орон нутгийн илгээлтийн боломж, төлбөр, хугацааг захиалахаасаа өмнө чатаар лавлаарай.
Буцаалт, солилцоо
Гэмтэлтэй эсвэл буруу бараа ирсэн бол захиалгын мэдээлэл, зурагтай нь Instagram чатаар холбогдоорой. Буцаалт, солилцооны дэлгэрэнгүй нөхцөлийг захиалга баталгаажуулахаас өмнө лавлана уу.
Хэрхэн захиалах вэ?
1. Бүтээгдэхүүн, өнгө, тоо ширхэгээ сонгоно. 2. Захиалгын мэдээллээ хуулна. 3. Instagram чат нээгээд буулган илгээнэ. Хүргэлт болон нийт дүнгээ бидэнтэй баталгаажуулаарай.
Сайтын үйлдлийн хэмжилт
Сайтад бүтээгдэхүүн үзсэн, өнгө сонгосон, мэдээлэл хуулсан, чат нээсэн үйлдлийн нийлбэр тоог өдөр, бүтээгдэхүүнээр бүртгэнэ. Энэ тооллогод нэр, утас, захиалгын зурвас, хайсан үг, хэрэглэгчийн тогтмол ID хадгалахгүй. Чат нээсэн тоо нь худалдан авалтын тоо биш. Хэт олон хүсэлтээс хамгаалахад сүлжээний хаягийн минут тутам солигдох түр хэш ашиглана.
Google / Facebook бүртгэлийн мэдээлэл
Google эсвэл Facebook-ээр нэвтрэх үед таны зөвшөөрсөн нэр, имэйл зэрэг профайлын мэдээлэл, үйлчилгээний танигчийг Supabase Auth-д бүртгэл таних, нэвтрэлт болон профайлыг ажиллуулахад ашиглана. Энэ сайт Google, Facebook-ийн нууц үгийг хүлээн авдаггүй. Нэвтрэлтийг хадгалах мэдээллийг browser-ийн хадгалалтад байршуулна; «Гарах» товчоор тухайн browser-ийн хэрэглэгчийн session-оос гарна. Нэвтэрсний дараа «Шинэ өнгө, хямдралын мэдээг имэйлээр авах» сонголтыг өөрөө асаасан тохиолдолд л имэйл хаягаар тань мэдээ, хямдралын захидал илгээнэ; хүссэн үедээ тэр сонголтыг унтрааж болно. Бүртгэл, хувийн мэдээллээ устгуулах хүсэлт эсвэл нууцлалын асуултаар [email protected] хаягаар холбогдоно уу.
Холбоо барих
Утас: 88252912
Имэйл: [email protected]
Instagram-аар холбогдох ↗